ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү “Өчигдөр тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдвар илрээгүй.
Өчигдөр өглөө онгоцоор ирсэн хүмүүсээс коронавирус илэрсэн мэтээр ташаа мэдээлэл гаргаж, эмнэлгийн ажилчдын үйл ажиллагаа, төрийн үйл ажиллагаанд нэлээд саад учруулсан. Дахин ийм алдаа битгий гаргаачээ гэж хэлмээр байна. Өчигдөр өглөө ирсэн учраас шинжилгээг нь аваад 24 цагийн дотор хариуг нь гаргаад одоо мэдээлэл өгч байна.
2020.03.06-ны өдөр
ХӨСҮТ-д 2
Багабаян-д 12
Дархан-Уул аймагт 3
Дорноговь аймагт 7
Өмнөговь аймагт 1 хүн
Нийт 25 хүнийг ажиглалтанд аваад хянаж байна.