Хууль эрхзүй

Замын хажууд дугуйгаа засаж байсан жолоочийг мөргөж амь насыг нь хохироожээ

Энэ долоо хоногт буюу 2020 оны гуравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд 351-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 9 хүн гэмтэж бэртэн, 2 хүн амь насаа алджээ. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  •  2020.03.05-ны шөнийн 00 цаг 05 минутын орчимд Өмнөговь аймгийн Цагаан-Овоо сумын Замын шанд нэгдүгээр багийн нутаг “Өнчин зооны энгэр” гэх газар Улаанбаатар чиглэлийн авто замд Toyota Allion  маркийн П жолоочтой автомашины жолооч замын хажууд түр зогсолт хийж машиныхаа дугуйг засаж байсан Mitsubishi Airtrek маркийн автомашиныг мөргөж, жолооч 49 настай, эрэгтэй Ц-гийн амь насыг хохироожээ.
  • 2020.03.05-ны өдрийн 19 цаг 49 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалантын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, эмэгтэй Э-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогчид орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол өмнөх долоо хоногоос нийт дуудлага мэдээлэл 15.9 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 10.2 хувиар, хүний амь нас хохирсон осол 75 хувиар тус тус буурсан бол ослын улмаас гэмтсэн хүний тоо 11.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Эх сурвалж: ТЦА

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close