Орчин цагийн эмэгтэйчүүд имижээ өөрчилж, гэнэтийн өвөрмөц дүр төрх бүрдүүлэхийн тулд үсээ гадаад нөлөөнд их оруулж, будаж, сордож, индүүдэж, ороодог болсон. Ийм нөхцөл үсээ эрүүлээр хурдан ургуулахын тулд ямар хүнс хэрэглэх ёстой вэ?
1. Өндөг
Өндөг нь уураг, биотин, цайр, селен ихээр агуулсан болохоор ашигтай бүтээгдэхүүний тэргүүн эгнээнд бичигдэнэ. Үсний уг үндсэндээ амин хүчлээс тогтдог бөгөөд хоол хүнсэнд уураг дутагдсанаар унадаг байна.
2. Жимс, жимсгэнэ
С витамин, антиоксидант агуулдаг болохоор үсний угийг хөгшрөлтөөс үүдсэн чөлөөт радикалуудын гэмтлээс хамгаална. Бие махбод коллагеныг боловсруулахдаа С витаминыг ашигладаг болохоор үсний хугаралт зогсоно гэсэн үг.
3. Тослог загас
Яргай, май, хар амар зэрэг загас нь омега-3 тосны хүчлийн өндөр агууламжтай болохоор үсний ургалтыг түргэсгэдэг. 120 эмэгтэй оролцсон нэгэн судалгаанд тосны хүчил, антиоксидантын нэмэлт хэрэглэсэн эмэгтэйчүүдийн үс илүү бат бөх болж, уналт нь багассан нь тогтоогджээ.
4. Авокадо
Авокадо нь ашигтай өөх тос, Е витаминыг их хэмжээгээр агуулдаг. Олон тооны судалгаагаар Е витаминтай нэмэлт үсний ургалтыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.
5. Сам хорхой
Сам хорхой нь үсний ургалтад тустай бүтээгдэхүүн. Энэ нь уураг, В-гийн бүлгийн витаминууд, цайр, төмөр, D витамин агуулдагтай холбоотой.
Эх сурвалж:telegraf.com.ua
Орчуулсан Э.МАРТ