Улсын онцгой комисст өнөөдөр “Да хүрээ трейд” ХХК-аас 30 сая төгрөг, Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн 170 ахмадаас нийт 5,2 сая төгрөг, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн багш, ажилчид 1,4 сая, 150 ширхэг маскийг гардуулан өглөө.
Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн газар тариалан эрхэлдэг “Даян дуулим” ХХК-аас 1000ш дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг хандивласан бол “Монгол билиг оюу” сургуулийн 5в ангийн сурагч И.Бямбасүрэн 200 мянга 300 төгрөгийг тус тус хандивлалаа.
Онцгой байдлын ерөнхий газар
1 comment
Хүүхэд хүртэл мөнгө хандивлаж байхад нөгөө том том баячууд , банкны эзэд, бизинесийн акулууд нь яав аа!!! За тэгээд ард түмний хандивласан мөнгийг битгий хулгайлчихаарай да. Төрийн байгуулагынхан ч дэ итгэлгүй улс шүү дэ!!!