Францын Үндэсний ассамблейн Тамгын газраас тус улсын парламентын гишүүнээс вирусийн халдвар илэрсэн тухай мэдээллээ.
Вирусээр халдварласан парламентын гишүүний биеийн байдал тааруу, эрчимт эмчилгээнд шилжсэн байна.
Халдвар авсан парламентын гишүүнтэй хамт нэг газар хооллосон гэх Тамгын газрын хоёр хүнийг тусгаарлан эмнэлэгт хэвтүүлжээ.
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан парламентын гишүүд, Тамгын газар болон парламентын ордны бүх ажилтнаас вирусний шинжилгээ авахаар болсон байна.
Эх сурвалж: AFP