Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандлаа – updown.mn

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандлаа

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин нарт хандлаа. Тэдний хүсэлтийг үл хайхарвал, тэмцлийн дараа дараагийн хувилбарыг сонгоно гэдгээ сануулсан байна.

Хүсэлтдээ: Стратегийн хүнс, МУ-ын хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон улаанбуудайг тендер нэрээр гадаадаас өндөр үнэтэй худалдан авч, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг хууль бус ажиллагаа зогсоож, 2020 оны 3-р сарын 06-ны өдөр татвар төлөгчдийн 128,000,000,000 гаруй /нэг зуун хорин найман тэрбум/ төгрөгөөр зах зээлийн ханшнаас хэд дахин өндөр үнээр гадаадаас 160,000 тонн Монгол Улсын чанар, стандартад нийцэхгүй, улаанбуудай худалдан авах СХЭИЗОСШ-20200221 дугаартай хууль бус тендерийг хүчингүй болгох арга хэмжээ авч өгнө үү.

Жич: 2020 оны 3-р сарын 06-ны өдөр татвар төлөгчдийн 128,000,000,000/нэг зуун хорин найман тэрбум/ төгрөгөөр зах зээлийн ханшнаас хэд дахин өндөр үнээр гадаадаас 160,000 тонн Монгол Улсын чанар, стандартад нийцэхгүй, улаанбуудай худалдан авах СХЭИЗОСШ-20200221 дугаартай хууль бус тендерийг хүчингүй болгож, хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй бол тариаланчид бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээс өөр аргагүй болоод байна” гэжээ.

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ, ОРЛОГЧ ДАРГА МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ТАНАА

2020 оны 03-р сарын 05 өдөр

Хүсэлт гаргах тухай:

МОНГОЛЫН ҮР ТАРИА ЭРХЛЭГЧДИЙН ГАЗАР ТАРИАЛАН ХОЛБОО нь гаар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж, тариа тариулдаг 2000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, 25000 гаруй гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг төрийн бус байгууллага юм.

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны, сайд Ч.Улаан нь 2020 оны 3-р сарын 06-ны өдөр татвар төлөгчдийн 128,000,000,000 гаруй тэрбум төгрөгөөр 160,000 тонн улаанбуудай худалдан авах тендер зарласан байна. Уг тендер хэрэгжиж гадаадаас өндөр үнээр, чанар муутай улаанбуудай буудай худалдан авснаар газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 2000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, тариаланч нар ирэх хавар улаанбуудай тариалах шаардлагагүй болж, дампуурч, үүд хаалгаа барихад хүрэх болоод байна. Газар тариалангийн салбарт тариа тарьж, үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьнаар Монгол Улсын хүнсий аюулгүй байдал алдагдаж, гол түүний эд, стратегийн хүнс болох улаанбуудайгаа өндөр үнээр, гадаадаас худалдаж авдаг, гадаад орнуудаас 100 хараат болох аюул, эрсдэл ойрхон байна.

Корона гэх өвчин тахал гарсан энэ үед улаанбуудайн хомсдол үүссэн, нөөц хэрэгтэй гэх шалтгаанаар татвар төлөгчдийн 128,000,000,000 гаруй тэрбум төгрөгөөр ОХУ болон БНХАУ-аас чанар муу буудайг өндөр үнээр худалдан авах шийдвэр нь аюултай, эрсдэлтэй, үр ашиггүй, цөөхөн хэдхэн хүн, улс төрчдийн бизнес, гурилын үйлдвэрүүдийн лобби юм. Улс оронд гурилын хомсдол үүснэ гэж үзэж байгаа бол улаанбуудай биш гурил импортлох нь төсөвт дахин илүү хэмнэлттэй, зардал багатай, өвчин, аюулын эрсдэл бага юм.

ХХААХҮЯ сайд, өндөр албан тушаалтнууд өрнөөс өрний хооронд, газар тариалангийн салбарыг нуруундаа үүрч, ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангахаар ажиллаж байгаа тариаланчдаа бус, гадаадаас муу улаанбуудай тендер нэрээр хямд худалдаж аваад дотооддоо хэд дахин өндөр үнээр худалдан авч, өөрсдийнхөө бизнесийг дэмжихэд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа байдал нь Монгол Улсын газар тариалангийн салбарыг, хүнсний аюулгүй байдлыг ноцтой эрсдэлд бодитойгоор оруулаад байна.

Манай улсад одоо байгаа улаан буудайн нөөц 2020 онд хангалттай хүрэлцэхээр байхад нэмж 160,000 тонн улаанбуудайг 128,000,000,000 гаруй төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргасан нь 2020 онд дотоодын тариалан эрхлэгчдийг үр тариа тариалах хэрэггүй гэсэн шийдвэр гэж ойлгогдож байна. Дэлхийн ихэнх улс орнууд хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон газар тариалан, улаан буудайн салбар, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, улаанбуудайн хэрэглээгээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байхад манай улс эсрэгээрээ гадаадаас чанар муу улаанбуудайг өндөр үнээр тендер нэрээр худалдан авч, салбар яамны сайд, цөөхөн хэдхэн хүн төрийн мөнгөөр баяжиж, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж, амьдралаа залгуулж байгаа 50,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжээ дампууруулах, үйл ажиллагааг нь хумих, хязгаарлах бодлого явуулж байгаад тариаланчид бид үнэхээр харамсч, туйлдаж байна.

ХХААХҮЯ нь сүүлийн жилүүдэд улаанбуудайн тендертэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ тариаланчидтай хэзээ ч зөвшилцөж, санал хүсэлтийг нь асуудаггүй, цөөхөн хэдхэн гурилын үйлдвэрүүдийн удирдлагуудын саналаар шийдвэрлэдэг болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй ажилладаг, хэдхэн том гурилын үйдвэрийн эздийн эрх ашгийн төлөө ажилладаг болсныг харуулж байна.

Тариаланчид бид арга буюу өчигдөр 2020 оны 3-р сарын 04-ний өдөр уг хууль бус тендерээр хүчингүй болгох шаардлага өгсөн ч 160,000 тонн улаанбуудайг заавал оруулж ирнэ гэдгээ сайн Ч.Улаан мэдэгдсэн.

Иймд арга буюу ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ, ОРЛОГЧ ДАРГА МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН та бүхэнд хандаж байна.

Стратегийн хүнс, МУ-ын хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон улаанбуудайг тендер нэрээр гадаадаас өндөр үнэтэй худалдан авч, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг хууль бус ажиллагаа зогсоож, 2020 оны 3-р сарын 06-ны өдөр татвар төлөгчдийн 128,000,000,000 гаруй /нэг зуун хорин найман тэрбум/ төгрөгөөр зах зээлийн ханшнаас хэд дахин өндөр үнээр гадаадаас 160,000 тонн Монгол Улсын чанар, стандартад нийцэхгүй, улаанбуудай худалдан авах СХЭИЗОСШ-20200221 дугаартай хууль бус тендерийг хүчингүй болгох арга хэмжээ авч өгнө үү.

Жич: 2020 оны 3-р сарын 06-ны өдөр татвар төлөгчдийн 128,000,000,000/нэг зуун хорин найман тэрбум/ төгрөгөөр зах зээлийн ханшнаас хэд дахин өндөр үнээр гадаадаас 160,000 тонн Монгол Улсын чанар, стандартад нийцэхгүй, улаанбуудай худалдан авах СХЭИЗОСШ-20200221 дугаартай хууль бус тендерийг хүчингүй болгож, хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй бол тариаланчид бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээс өөр аргагүй болоод байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн