Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческийн хамтаар хонх цохиж Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилтээр хэрэгжих Монгол Улсын жижиг, дунд бизнесүүдийг дэмжих “БЭСТ” хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.
Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, компанийн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах зорилготой энэхүү хөтөлбөр нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд шууд нөлөөтэй байхад чухал ач холбогдолтой юм.
Ялангуяа коронавирусний халдварын сорилттой тулгарч буй өнөө үед 15 сая ам.доллар буюу 41.3 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм.
Сангийн яам