Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан УИХ-ын дарга Монголбанкны Ерөнхиилөгч, СЗХ-ны дарга нар болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж байна. Энэ үеэр ХХАХҮ-ын сайд Ч.Улаан дараах саналыг хэлсэн юм. Тэрбээр “Зохион байгуулалтын шинжтэй жижиг гэхгүй асуудлуудыг шийдмээр байна. Өнөөдөр ямар асуудал тавигдаж байна вэ гэхээр зээлээ төл, хүүгээ төл гээд өдөр шөнөгүй утастаад гэрээр нь очиж үүд хаалгыг нь нүдээд ЖДҮ эрхлэгчдийг хүнд байдалд оруулж байна. Ийм үйл ажиллагаануудыг зохицуулмаар байна.
Нийгмийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд айдас, түгшүүртэй байна. Ийм үед нь сэтгэл санааны дарамтад оруулаад байна. Тэр ч бүү хэл Банканд ажилладаг хүү, хүргэнийх нь цалингаас суутгана гэж шаардлага тавьж байгаа банкны салбартай ч тааралдаж байна. Ийм зохиомол хүндрэл бэрхшээл үүсгэмээргүй байна.
Бид ярьж байгаад ЖДҮ-ийн сангаас олгож байгаа зээлийн хувьд бололцоогоороо арга хэмжээ авч байна. Үндсэн төлбөрийн хугацааг хойшлуулж байна. Хүүг нь гурван сараас 6 сар хүртэл чөлөөлж байна. Бага ч гэсэн тэдэнд маань дэмжлэг болоосой.
Цаашдаа анхаарах асуудал бод тэднийгээ хөл дээр нь зогсоохын тулд санхүүгийн эх үүсвэрийг шийдэж өгмөөр байгаа юм. Энэ жил ЖДҮ хөгжлийн санд төсвөөс дэмжлэг огт тусгагдаагүй, бид эргэн төлөлтөөр санхүүжилтээ хийнэ гэж тооцож байгаа.
Гэтэл бодитой хэрэгцээ бол нэлээн байна. Бид нар 50 тэрбум төгрөгийг эргэлтийн эх үүсвэрээс төлье. 50 тэрбумын нэмэгдэл эх үүсвэр гаргаад өгөх юм бол ЖДҮ эрхлэгчдэд олгох дэмжлэг нэмэгдэх бололцоо байна гэх зэрэг тодорхой асуудлуудыг шийдээд явах хэрэгтэй байна” хэмээв.
Н.БАТАА
2 comments
Awsan bol g l doo. Tanii kirmanaas garsan mungu bish shy de
энэ жил яагаад ЖДҮ-д мөнгө тусгадаггүй юм бэ? ЖДҮ-чин улс төрчид байхгүй болхоор дэмжлэг авч чадахгүй байгаа юм уу