Коронавирусын халдварын улмаас дэлхийн эдийн засаг царцанги байдалд орж байна. Монгол Улсын тухайд ч бизнесийнхэн, түрээслэгчид эдийн засгийн хямралд нэрвэгдэх хэмжээнд хүрч ирээд байгаа.
Эдийн засагт нүүрлэсэн давагдашгүй нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх бодлогыг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Монголбанк, СЗХ зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Хүчит шонхор, Далай ээж зэрэг захууд энэ долоо хоногийн эхээр түрээсийн үнээ буулгасан талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн хэрнээ бодит байдал дээр түрээсээ буулгаагүй байгаа. Энэ асуудлыг бас анхааралдаа авах хэрэгтэй хэмээн хэллээ.