ЭМЯ: Итали улсаар дамжин ирснээ мэдээлээгүй хүмүүсийг хууль, хяналтынхан хайж олоод байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр  ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  “Манай улсад ДЭМБ-ын зөвлөх баг ажиллаж байна. Энэ баг тус халдварын дохиоллын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлэгээс шалтгаалах халдварын сэргийлэлт, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний чиглэлээр тус тус ажиллаж байна. Мөн дээрх чиглэлээр манай эмч нарт сургалт явуулж байна.

Өнөөдрийн байдлаар “Covid-19”-ийн халдвар дэлхийн 79 оронд бүртгэгдээд байна. 95 мянга орчим хүн халдвар авч3383 хүн нас барсан. БНСУ, Япон, Итали, Иранд халдвар голомтлон тархаж, Унгар, Польш Словени гэх 3 улсад анхны тохиолдол илэрлээ.

Харин БНСУ-ын хувьд нэг хоногт 438 шинэ тохиолдол бүртгэгдсэн төдийгүй уг халдварын дийлэнх нь Дэгү хотод илэрсэн байна. Түүнчлэн сүмээс гадна салса бүжгийн дугуйланд хамрагдсан  хүмүүс халдвар авсан. Мөн Японд урлагийн тоглолт хамт үзсэн 15 хүн өвчилсөн. ДЭМБ-аас COVID-19 томууг бодвол өвчлөл, нас баралтаараа өндөр бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч хүнд COVID-19 халдварын эсрэг дархлаа тогтоогүй байгаа” гэв.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “Өнөөдөр Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор 27 зорчигч ирснээс нэг хүнийг Багабаян амралтын газарт ажиглалтад авсан. Туркиш эйрлайнсын нислэгээр 230 зорчигч ирсэн. Тэднээс Итали улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан.

Мөн өчигдөр буюу /2020-03-04/ Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчин ирснээ мэдээлэлгүй ирснийг хууль, хяналтын байгууллагаар дамжуулан хайж олоод байна” гэж тус тус мэдээллээ.

One thought on “ЭМЯ: Итали улсаар дамжин ирснээ мэдээлээгүй хүмүүсийг хууль, хяналтынхан хайж олоод байна

  1. Нэргүй 2020-03-06 13:55 at 13:55

    Ер нь бас тусад нь хорио цээрийн бичил гяндан байх ёстой юм байнаа . Улс орон ард түмнээ санаатай сөнөөх гэсэн тухайлбал Италиас ирсэн бэртэгчингүүдийг тусгаарлаж коронавирус илэрвэл Монгол тэд нараар дутахгүй шүү дээ. Улс орон аврагдлаа . Гүйцээ.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн