Нийслэлд энэ онд найман байршилд 52.8 км дугуйн зам хийхээр болжээ.
- Таван шараас-Саппоро,
- Саппоро-Баянбүрдийн уулзвар,
- Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж,
- МУБИС-Зүүн дөрвөн зам,
- Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл,
- Туул голын арын далан дагуу,
- Налайхын зам дагуу Богд уулын арын зам гэсэн маршрутаар хийх юм байна.
Эдгээр найман байршлын дугуйн зам байгуулах хөгжлийн болон мастер төлөвлөгөө батлагдсан байгаа юм байна. Дугуйн зам байгуулахад дээрх байршлуудад буй ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөлт хийгдэх аж. Дугуйн замууд нь стандартын дагуу тохижилттой, гэрэлтүүлэгтэй 1.5 км тутамд амрах талбайтай байхаар зураг төсөлд тусгажээ.
Дугуйн зам барих ажил нь ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэх бөгөөд зургаадугаар сард дуусгахаар төлөвлөлтөд тусгагджээ.