Нийгэм

МХЕГ: Сүм хийдүүдэд мэдэгдэл хүргүүллээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 83 сүм, хийдэд өчигдөр мэдэгдэл хүргүүлжээ.

Томуу, томуу төст өвчлөл болон дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж буй шинэ коронавирусний халдвар буурахгүй байгаатай холбогдуулан сүм, хийдийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 30-ныг дуустал түр зогсоогоод байгаа юм.

Энэ хүрээнд Нийслэлийн онцгой комисс болон НМХГ-аас гаргасан шийдвэрийн мэдэгдлийг шашны байгууллагуудын удирдлагад хүргүүлсэн байна. Нийслэлд байгаа сүм, хийдүүдэд хийх хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

5e5cf1fee572b МХЕГ: Сүм хийдүүдэд мэдэгдэл хүргүүллээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close