Иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг УРИАЛЖ байна

2020-03-03 09:411min0
1hayanlt

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 2020.03.03-ны өдрөөс нээж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авна.

Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэнэ.

Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзнэ.

Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирусын халдвараас хамтдаа сэргийлэхийг УРИАЛЖ байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй