Өнөөдөр болж буй нийслэлийн онцгой комиссын хуралдааны үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх:
“Маргаашаас /2020-03-03/-ны өдрөөс эхлэн нийслэл хот руу орж гарах замын хөдөлгөөнийг нээнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 530 мянган автомашин бүртгэлтэй байдаг. Уг зорчих хөдөлгөөнийг хааснаар хөдөлгөөний дундаж хурд 30-40 км цаг болж, 120-130 мянган автомашин хөдөлгөөнд оролцохгүй болсон.
Иймээс бид замын түгжрэлийг бууруулах хүрээнд дөрвөн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, дугаарын хязгаарлалтын хяналт шалгалтыг сайжруулах, долоо хоногт хоёр удаа хөдөлгөөний хязгаарлалтад оролцуулах, авто замын ачаалалтай үед хөдөө орон нутагт бүртгэлтэй автомашинуудын хөдөлгөөнийг түр зогсоох саналуудыг гаргасан” гэлээ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр:
“Нийслэлийн хүн амыг хүнсээр хангах мэргэжлийн 32 байдаг бөгөөд коронавирустэй холбоотой махны үнэ өссөн. Тиймээс нөөцийн махыг худалдаанд гаргана. Түүнчлэн махны үнийг тодорхойлох зорилгоор мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг хотын ерөнхий менежер ахалж байна” гэж мэдэгдлээ.