Олимпийн эрх олгох тэмцээн хаана болохыг энэ долоо хоногт шийднэ

2020-03-02 09:45
8f1bd89579bd9ce8af14a918789bf2e1_x3-768x579

Кыргызстаны нийслэл Бишкект хотод энэ сарын 27-29 өдрүүдэд “Токио-2020” олимпийн наадмын Азийн бүсийн эрхийн тэмцээнийг хүлээн авахаар болоод байсан билээ. Тэгвэл дэлхийн 46 оронд тархаад буй коронавирусийн халдварын улмаас тус улс тэмцээнийг зохион байгуулахаас татгалзжээ.

Энэ долоо хоногт ДБНХ, ОУОХ-той хамтран дахин хуралдаж, тус тэмцээнийг аль улсад зохион байгуулахыг шийдэрлэх юм байна. Мөн гуравдугаар сарын 7-9-нд Якутад болох ёстой байсан Роман Димитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн дээрх халдварт өвчний улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.