Ц.Бат-Энхийн балгаар МИАТ-ийн дэд захирал ажлаасаа халагджээ

БНСУ-д зорчоод ирэхэд нь Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлахыг эсэргүүцсэн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн балгаар МИАТ ХК-ийн коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулгыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Ц.Бат-Энх шинэ коронавирусийн халдвар тархсан БНСУ-ад зорчоод Японоор дамжин хоёрдугаар сарын 27-нд ирсэн тухай цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Халдвар тархсан газраас ирж буй иргэдийг Улсын онцгой комиссын шийдвэрээр тодорхой хугацаагаар тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж, халдвар авсан, эсэхийг тогтоож байгаа. Гэтэл Ц.Бат-Энх УОК-ын энэхүү шийдвэрийг эсэргүүцэн, тусгаарлагдахаас татгалзсанаас гадна МИАТ-ийн онгоцонд суухдаа “онгоцны үйлчлэгч нарын сануулгыг зөрчиж, “Танай захиралтай чинь ярьсан. Би бизнес ангиллын суудалд сууна” хэмээсээр тухалсан аж. Ийнхүү авирласан Ц.Бат-Энхэд хариуцлага тооцохыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд даалгаад буй бөгөөд нарийн бичгийн даргын ажлаас нь чөлөөлөх, эсэхийг МАН-ын бага хурлаар шийдэх юм. Харин түүнд бизнес ангиллын суудалд суулгах зөвшөөрөл өгсөн гэх МИАТ ХК-ийн коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулгыг тус компанийн өнгөрсөн баасан гарагт хуралдсан ТУЗ-ийн хурлаас үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасныг эх сурвалжууд батлав. ТУЗ-ийнхөө эл шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн Ш.Гантулга шүүхэд хандахаар болж буй сурагтай.
Бэлтгэсэн: Г.Равжаа
2 сэтгэгдэлтэй
Зочин
2020-03-02 10:08 at 10:08
БАТ-ЭНХ БАЙСАН ГАЗАР БАЛАГТАЙ
БАТГАНА ЯВСАН ГАЗАР ӨТТЭЙ
Үнэн үг
2020-03-19 12:57 at 12:57
эднийхэн ах дүүсээрээ ийм балагтай хүмүүс,ах Симба Батаа гэж бас нэг овилгогүй тамтай нөхөр байдаг.Бүгд боловсролгүй зөвхөн ашиг хонжоо мөнгө хөөсөн ,элдэв муу арга чарганд гаршсан. Батсайхан нь ХХААЯ-ны ажил нь маш сайн явж байсан Буудай сангийн даргын ажлыг авч сангийн хөрөнгийг үргүй зарж ,ашиггүй ажиллахад хүргэсэн. Бат-Энх нь Хүрэлсүхийг дагаж далдаганаад албан тушаалд очжээ. Ажил хийх чадваргүй,бүдүүлэг,овилгогүй,хүний хамаг муу бүхнийг шингээсэн ийм л ах дүү гурав. Батаа нь газар тариалан эрхэлдэг,ажилчдынхаа цалинг хэдэн сараар өгөхгүй луу унжигч хөдөлмөрийн хөлс сорогч жинхэнэ ШИМЭГЧ-ПАРЗИТ дурак.