УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газар гуравдугаар сарын 1-нээс өмнө нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах сонгуулийн зардлын дээд хэмжээг баталдаг. Үүний дагуу Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоожээ.
Нэг нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбумаар тогтоосон байна. Үүнээс гадна нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тойрог тус бүрээр нь баталдаг юм. Аль тойрогт нэр дэвшигч хамгийн ихдээ хэдэн төгрөг зарцуулахыг Үндэсний аудитын газрын даргын тушаалын хавсралтаас харна уу.