АН-ын зөвлөлөөс Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах санал хүргүүлэв

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдаж, цаг үеийн асуудлын талаар хэлэлцлээ. Хуралдаанаар үүсээд буй нөхцөл байдлаас хамааран, эрсдлээс сэргийлэх зорилгоор Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах санал гарган, УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ.