Улсын хэмжээнд шуудан, холбооны салбарын нийт орлого 2019 оны эцэст 1.2 их наяд төгрөг хүрчээ. Үүнд хүн амаас орсон орлого 837 тэрбум төгрөг болж, өмнөх оноос шуудан, холбооны нийт орлого 195 тэрбум төгрөг буюу 19.5 хувиар өссөн бол хүн амаас орсон орлого 180.8 тэрбум төгрөг буюу 27.6% тэрбум төгрөгөөр өссөн байна.
Шуудан, холбооны 2019 оны орлогын өсөлтөд
- интернэтийн үйлчилгээнээс олсон орлого 27.7 хувь
- үүрэн утасны холбооноос олсон орлого 14.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ
Энэ салбарын орлого 2019 оны сүүлийн улиралд нэлээд өссөнийг Үндэсний статистикийн хорооны судалгаа харуулж байна. Тухайн улиралд шуудан, холбооны нийт орлого 318.1 тэрбум төгрөг, хүн амаас орсон орлого 219.4 тэрбум төгрөг болж өссөн нь өмнөх улирлаасаа шуудан, холбооны нийт орлого 11.7 тэрбум төгрөг буюу 3.8%, хүн амаас орсон орлого 2.9 тэрбум төгрөг буюу 1.3% хувь өссөн дүн аж.