Хилчид 25 мянган амны хаалтыг оёж УОК-д өгөхөөр ажиллаж байна

2020-02-27 12:10
953a26ebfb3c4a8204a6f27e33a89f34_200756

Хилийн 0288 дугаар анги нийгмийн хариуцлагын хүрээнд Улсын Онцгой комисст 25 мянган ширхэг амны хаалтыг оёж өгөхөөр ажиллаж байна.

Тус ангийн хамт олон хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдад 5000 ширхэг амны хаалтыг оёж, Хил хамгаалах ерөнхий газрын Хүн эмнэлгийн албанд хүлээлгэн өгчээ.

Уг амны хаалтыг Эрүүл мэндийн яамнаас тавьж буй эрүүл ахуйн шаардлагын дагуу гурван давхар шүүлтүүртэй байхаар оёжээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй