2-р сарын 22-ны оройн 9 цагт. “Үхань хотын Жинь-Иньтань эмнэлэг” гэх үсэг машины цаанаас тод гэрэлтэж харагдана. Уг эмнэлгийн ажилчин хосууд машиндаа амьдраад 29 хонож байна.
Хятадын уламжлалт цагаан сарын шинийн нэгээс эхлэн тэр хоёрыг найман жил дагасан энэ машин тэдний хоёр дахь гэр орон болж хувирчээ. Эхнэр Цао Шань нь ороо засаж байна.
Нөхөр Тү Шэньжинь нь энэ жил 44-тэй, Үхань хотын Жинь-Иньтань эмнэлгийн өмнө асарын 6-р давхрын хүнд өвчний тусгаарлах тасгийн орлогч дарга, Цао Шань 40 настай, өмнө асарын 2-р давхрын сувилагч.
Бидэнд зочид буудал тохируулсан, гэхдээ эмнэлгээс 10 минутын зайтай, яаралтай авран туслах ажилд секунд хором бүхэн үнэтэй гэж машинд хонох болсноо нөхөр нь тайлбарлаад: Одоо идэж унтахдаа хүртэл цагийг амжих хэрэгтэй болоод байна гэлээ.
Эх сурвалж:http://mongol.cri.cn