Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яам коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 7,9 мянган цэргийн алба хаагчдаа хөл хорио тависан тухай БХ-ын сайд Мун Хон Сик мэдэгдлээ.
Шинэ төрлийн коронавирусээр 11 цэрэг халдварласан болох нь тогтоогдсоны дараа ийм шийдвэр гаргасан аж. БХ-ын удирдлагуудын зүээс Дэгу хотод очсон, мөн халдвар авсан хүмүүстэй хавьтсан бүх хүмүүсийг тусгаарлажээ.
“Тэдний дунд ойролцоогоор 350 орчим хүн өвчний шинж тэмдэгтэй буюу халдвар авсан хүмүүстэй шууд холбоотой байсан нь тогтоогдсон” гэж Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэн аж. Өмнөд Солонгосын батлан хамгаалах салбарт халдварт өртөх вий гэсэндээ цэргийн хэлтэс анги нэгтгэлүүдийг сонор сэрэмжээ дээшлүүлэхийг үүрэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост 161 иргэнээс халдварын тохиолдол илэрч, энэ улсад халдвар авсан хүний тоо 763-д хүрээд байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин шинэ төрлийн коронавирусын халдварын тоо эрчимтэй өсөж байгаатай холбогдуулан халдварын аюулын түвшинд хамгийн дээд буюу “улаан” түвшинд хүргэсэн билээ.