Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь Коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 2020 оны 02 дугаарсарын 22-ны өдөр бэлэн байдлаа хангахын тулд ор дэлгэх үйл ажиллагааны үзүүлэх сургалтыг бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган Гамшигаас хамгаалах штабын ажлын хэсгийн удирдлага доор зохион байгууллаа.
Үзүүлэх сургалтынхаа үеэрээ (COVID-19) сэжигтэй тохиолдлын үед өвчтөн тээвэрлэх, хүлээн авах, тусгаарлах, халдваргүйжүүлэх, шинжилгээнд сорьц авах, сорьц тээвэрлэх үйл ажиллагааны дадлага туршилтыг хийж гүйцэтгэлээ.
Энэхүү сургуулилтыг явуулсанаараа эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдлын үеийн мэдлэг мэргэшил дээшлэх юм. Мөн тус эмнэлэг өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарагдах жирэмсэн ажилтнууддаа өндөржүүлсэн бэлэн байдлын үед цалинтай чөлөө олгож, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байна.
Эмнэлгийнхээ ажилтны дархлааг дэмжих зорилгоор өглөө бүр буцалгасан халуун ааарцаар үнэгүй үйлчилж байгаа бөгөөд ажилчдын өдрийн хоолонд шим тэжээллэг хоол бэлтгэн хөнгөлөлттэй үнээр үйлчилж байна.