Украины Полтав мужийн иргэд Уханиас ирсэн украинчуудаа орон нутагт нь коронавирусын хөл хорионд оруулах гэж байгааг эсэргүүцсэн явдал болжээ. Тэд эмнэлэг рүү орох замыг таглан дугуй тавьж, дугуй шатаасан байна.
“Sky Up” компанийн “Boeing 737–73V” онгоцоор ирсэн энэ онгоц Украины дээгүүр хэд хэд эргэлдсэнээ Киевийн Борисполь нисэх буудалд түлшээ цэнэглэж, Харьковын нисэх буудлыг чиглэжээ. Онгоцонд 70 гаруй хүн байсан бөгөөд тэдний зарим нь Уханиас Украиндаа ирсэндээ харамсаж байгаагаа цахим сүлжээгээр илэрхийлсэн аж.