“Ковид-19” вирусын халдварт хатгалгааны тархалтын улмаас БНХАУ-ын хот, муж, өөртөө засах орон болон засаг захиргааны онцгой бүсүүд нутаг дэвсгэр дэхь нөхцөл байдлаас шалтгаалан сургууль цуглах хугацааг албан ёсоор 2 дугаар сарын сүүл хүртэл хойшлуулсан.
Хятадын зарим эрдэмтдийн үзэж байгаагаар 2 дугаар сарын дунд, сүүл үед вирусын тархалт оргил цэгтээ хүрч, 4-р сар гэхэд бүрэн намжина гэж байгаа бөгөөд одоогийн төлөв байдлаар сургуулиуд 3 дугаар сард эхлэх магадлал тун бага болж байна.
БНХАУ-д 2900 их, дээд сургуульд 30 сая оюутан суралцдаг ба энэ дундаас хот, муж алгасаж суралцдаг 8 сая 900 мянган оюутан байдаг ажээ.