Tesla, SpaceX –ийн тэргүүн, Америкийн тэрбуматан Элон Маск Microsoft-ыг үүсгэн байгуулагч, тэргүүн асан Билл Гейтсийг Tesla-ийн цахилгаан автомашины оронд өрсөлдөгчийнх нь Porsch Taycan онгоц худалдан авсанд дургүйцжээ.
Гейтс ийм машин авснаа YouTube-ийн блогч Маркес Браунлигийн ярилцлагадаа өгүүлсэн байна. Тэрбээр цахилгаан автомашин авсандаа сэтгэл маш өндөр байна гээд ногоон технологиудаас хамгийн өндөр чадавхитай зүйл нь цахилгаан автомашин гэжээ. Үүнээс гадна Билл Гейтс Маскийн Tesla-гийн машинуудыг энэ зах зээлийг урагш ахихад тусалдаг гэсэн ч цэнэгээ хурдан иддэг, бензинийг бодвол илүү удаан цэнэглэдэг гэж шүүмжилжээ.
Үүний хариуд Элон Маск үнэхээр сэтгэл дундуур байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсэн байна.
Porsche нь 2019 оны есдүгээр сард анхны бүрэн цахилгаан автомашин болох Taycan-аа танилцуулсан юм. Энэ машин нь Turbo, Turbo S гэсэн хоёр загвартай. Turbo S нь 761 морины хүчтэй юм байна.
lenta.ru