Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Албаны машин унаад алт ухахдаа тултал доош орсон ИТХ-ын төлөөлөгч баригджээ – updown.mn

Албаны машин унаад алт ухахдаа тултал доош орсон ИТХ-ын төлөөлөгч баригджээ

Олон нийтийн итгэлээр шийдвэр гаргах, бодлого тодорхойлох төвшинд очиж байгаа хүмүүсийн ёс зүйгүй байдал, сэтгэл зүйн чадамж нь эргээд нийгмийнхээ сэтгэл зүйд сөрөг нөлөөллийг үзүүлж байна. Тэгэхээр нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг төрийн албан тушаалд сонгогдсон болон томилогдсон хэн боловч өөрийгөө ёс зүйн өндөр төвшинд авч явах нь зүйн хэрэг юм.

Гэвч сүүлийн жилүүдэд хариуцлагатай албан тушаал хашиж байгаа эрхмүүд ёс зүйн доголдолтой, амин хувийн эрх ашгийг чухалчилсан увайгүй үйлдлүүдэд нэр холбогдож байгаа тухай дуулдах болов. Энэ нь эргээд нийгэмдээ асар их хор, хохирлыг бий болгоод байгаа юм.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч В.Энхсолонго албаны машинаар алт олборлож байгаа үйлдэл дээрээ баригдсан тухай мэдээлэл Өрөг.мн сайтаар мэдээлэгдэв.

Тус сайтад мэдээлснээр бол алт олборлосон В.Энхсолонго нь одоо ч ажлаа хийсээр яваа гэнэ. Энэ тухай нь тус аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын дарга Ц. Бат-Эрдэнэ “Би ИТХ-ын даргын ажлыг аваад удаагүй байна. Надад ирсэн мэдээллээр В.Энхсолонго гэх төлөөлөгч манай байгууллагын нэр дээр байдаг автомашиныг хэлэлгүйгээр унаж яваад алт олборлосон асуудал гарсан нь үнэн. Энэ хэрэг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгагдаж байгаа. Дээрх машиныг 2018 оны тавдугаар сард хурлын нэр дээр авсан. Мөн 11 сард нь 5 сая 800 мянган төгрөгөөр засвар хийсэн байсан.

Өмнөх даргаасаа энэхүү машиныг албан ёсоор хүлээж аваагүй байхад ийм асуудал болсон. Одоо тэрхүү төлөөлөгч манай сумын МАН-ын дэд даргын албан тушаал хашиж байгаа. Тухайн машиныг төлөөлөгч В.Энхсолонго “Говийн ирээдүй” гэх нэртэй нутгийн төрийн өмчит үйлдвэрийн тооцоот газарт хэлэлгүйгээр унаж явсан байсан. Би энэ асуудлыг “Говийн ирээдүй”-н дарга н.Баярхүүгээс тодруулсан. “Засварт байгаа машиныг надад хэлээгүй унаад явсан байсан” гэх мэдээллийг өгчээ.

Өөрөөр хэлбэл, хариуцлагатай албан тушаал хашиж байгаа эрхмүүдийн мэдлэг чадвар, хандлага, өөрийнхөө сэтгэл зүйг удирдах чадвар сул дорой, нийгмийнхээ хэрэгцээг хангах чадамжгүй байгааг илэрхийлж буй.

Н.БАТАА

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн