Уур амьсгалын өөрчлөлтөөс болж 2070 он гэхэд дэлхийн амьтан, ургамлын гуравны нэг нь устгаж үгүй болно гэж эрдэмтэд таамаглаж байна. “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд гарсан нийтлэлд энэ талаар бичжээ.
Популяцийн амьдрах чадварт нөлөөлөх гол хүчин зүйл нь зуны улирлын өдрийн дээд температур байна гэж эрдэмтэд үзэж байна. Судлаачид манай гарагийн 538 төрлийн амьтан, ургамлын тухай мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзээд судлагдсан төрлийн 44 орчим хувь нь дээд температур 0,50 С-ээр нэмэгдэхэд л мөхнө гэдгийг тодорхойлжээ. Температурын өсөлт 2,90 С болон түүнээс дээш байхад л нийт төрлийн 95 хувь нь мөхөх юм байна.
Энэ жилийн нэгдүгээр сар 141 жилийн ажиглалтын хамгийн дулаан нэгдүгээр сар байсан аж. Үүнээс гадна 2020 оны зун ч мөн түүхэн дэх хамгийн халуун 5 зуны нэг болно гэж таамаглаж байна.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөх нь халуун орны амьтан, ургамал гэнэ. 2018 оны судалгаагаар хүртэл хүн төрөлхтөн 1970-2014 он хүртэл хагас зуу хүрэхгүй жилийн хугацаанд манай гарагийн нийт сүүн тэжээлтэн, шувуу, загас, хэвлээр явагчдын талаас илүү хувийг нь устгажээ.