Украины Волынск мужийн 8 настай охин Анна Сакидон нас дээр гарсан хүмүүст ашиглагддаг дотоод эрхтнүүдийн үүргийн алдагдал хэмээх оношоор нас нөгчлөө. Охин төрөхөөсөө прогерия буюу Хатчинсон-Гилфордын синдром хэмээх генетикийн ховор өвчнөөр шаналж байсан юм. Дэлхий дээр одоогоор ийм өвчтэй 160 хүн байна.
Харин Анна Сакидоны хувьд хөгшрөлтөөсөө болж нас барсан дэлхийн хамгийн залуу өвчтөн болж байгаа юм. Хатчинсон-Гилфордын синдром нь бие махбодыг 10 дахин хурдан хөгшрүүлдэг болохоор 8 настай охин 80 настай хүнтэй ижил болсон байсан гэсэн үг. Охин ердөө л 7,5 кг жинтэй байжээ.
Аннагийн ээж Иванна охиноо эрүүл саруул болгохын тулд юугаа ч золиход бэлэн байна гэдэг байлаа. Тэрбээр охиныг нь буруу оношилсон байгаасай гэж хүсдэг байсан гэнэ.
Анна 10 сартайгаасаа хөл орж эхэлсэн бөгөөд өдрийн гэрлээс айдаг, 11 сартайгаасаа ээжийгээ байнга дагаж явдаг болжээ. Гурван настайдаа хүмүүстэй тэврэлдэх, үнсүүлэх дургүй ч чихмэл бамбаруушаа байнга тэвэрч үнсдэг байсан гэнэ. Прогерия өвчин 20 сая төрөлтөд нэг тохиодог юм байна.
“”