-Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний тэргүүн, эрх зүйч А.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Чөлөөт зах зээл эрүүл мэндийн салбарт зохицох уу?
-Эрүүл мэндийн салбар улстөржихөөрөө яаж бужигнадгийн нэг тод илэрц бол өвчилөлөөс өвчинг ангаах зорилгоор мөнгө нэхэх түүнээс мөнгө босгох, хувийн эмнэлэг рүүгээ төрийн эмнэлгийн эмчилгээний хэрэгсэл, өвчтөний биеийн байдлыг харгалзан, хүнд нас барах эрсдэлтэй биш л бол хувийнхаа эмнэлэгрүү шилжүүлэх, тэнд эмчилгээ хийлгэх хүсэлт тавих төрийн эмнэлгийн шинжилгээний тоног төхөөрөмж дутмаг байгаа, техник хэрэгсэл нь хүчин чадал муу, эвдрэлтэй мэтээр тайлбарлаж, тэнд байгаа, тэр эмчийн хувийн эмнэлгийн тоног төхөөрөмж, дуран, авиа шинжилгээний багаж сайн тэнд шинжлүүлээд ирэх саналыг тавьж, иргэдийн эрүүл мэнддээ анхаарах, өвчин туссан эмзэг сэвдээр хувийн ашиг сонирхолоо хангах зорилгоор мөнгө босгож ирсэн байдлыг таслан зогсоох, хувийн эмнэлгүүдийг дахин аттестачилах, цөөн тооны болгох улсын эмнэлгийн бааз суурийг тэлж үйлчилгээг сайжруулах нь нэн чухал юм.

Хүн амын дунд халдварт болон халдварт бус өвчлөл тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа өнөө цагт нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт шаардлагын хэмжээнд хүрэхгүй, хүн амыг өвчлөхөөс өмнөх урьдчилан сэргийлэх зардал бага байдгаас, өвчилсөн хойно нь өндөр зардлаар шийдвэрлэж байна.

Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тулгарч буй дээрх асуудлыг нэн яаралтайгаар шийдвэрлэснээр Үндсэн хуульд заасан хэрэгжилтийг хангах бололцоо нээгдэх юм. Энэ бүхэнээс хархад эрүүл мэнд, боловсролын салбарын толгойд улс төрийн намын төлөөлөл биш эмнэлгийн мэргэжлийн хамт олон удирдлагаа сонгодог, стратегиа баталдаг, тэр дундаа яамны сайдыг доктор, профессор хүн толгойлох мөн бусад албан тушаалтанг докторын зэрэгтэй хүнээр томилох нь улс төрөөс ангид байлгаж мэргэжлийн салбарын үйлчилгээг иргэдэд илүү түлхүү ойрхон хүртээлтэй байлгах боломж бололцоо бүрдэнэ гэж харж байна. Улсын эмнэлгүүдийн боловсон хүчний олон жилийн туршлага, хяналт шалгалт, соёл зарим хувийн эмнэлгүүдээс ч сайн байдаг.

Үүнийг улам сайжруулах, сэтгэлтэй хамт олныг бий болгохын тулд хийж байгаа ажилтайн дүйцсэн цалин, урамшуулал өгч урам зоригтой, ажилдаа дуртай, авсан цалин нь амьдрал ахуйд нь хүрэхүйц нөхцөл байдлыг бэхжүүлэх хэрэгтэй.

-Эрүүл мэндийн салбарын орчин нөхцлийг яаж сайжруулах ёстой вэ?

-Монгол хүний ухаан талынхаа энгээр бус жалга дов, намын харьяалал, зоосны нүхээр хэмжигдэх болсоор төрөөс мөнгө санхүү босгох гэсэн олон зуун хүнийг МАНАН бүлэглэл 30 жилийн турш бэлтгэж өгөөжөө хүртэж ирлээ. Эл үзэгдлийг ялсан, ялагдсан намын нөхдүүд бүгд л улстөржилт хэмээн тайлбарлацгаах юм. Тэгсэн мөртлөө ялагдсан нь “Улс төрийн намын харьяаллаар ажлаасаа халагдлаа” хэмээн шүүхэд хандацгаана. Намдаа тодорхой хэмжээний хандив өгсөн ч санасан, мөрөөдсөн албан тушаалдаа сууж чадаагүй нөхдийн гомдлын цуваа, намаа болон бусдыг муулах тэднээс өшөө авах гэсэн бодлын будлайн дээр эрүүл мэндийн салбар өнөөг хүртэл зодолдоонтой яьсаар л байна.

Тэд мэргэжлийн бус байх, чадах чадахгүй нь огт хамаагүй. Хамгийн гол нь намдаа болон албан тушаалтанд хандив нэрээр өгсөн хэдэн төгрөгөө хэд нуглаж мөнгө хүүлэх хэлбэрээр олж авахын тулд төрийн албанд аль нэг эрх мэдэл бүхий албан тушаал хаших хүсэл сонирхолтой болсон явдал.

Тэр утгаар улс төрийн сонгуулийн үр дүнгээр томилогдсон сайд нар эрх мэдэл бүхий эмнэлгийн албан тушаалтан дарга нарыг солихоос ажлаа эхэлдэг нь бодит үнэн. Уг нь эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхайн салбарт улс төржилт байх ёсгүй. Хүн эмчлэхээр сурч буй оюутанд сургалтын орчин, эрдэмтэн мэргэдээс үг сонсох нь чухал болохоос засаг солигдох бүрийд удирдлага нь солигдож, сургалтын программд өөрчилөлт хийдэг, санхүүжилт босгодог удирдлага огт хэрэггүй. Үнэн хэрэгтээ манай улсад орчин нөхцөл нь эрүүл бус салбар бол эрүүл мэнд, боловсрол. Өнгөрсөн жилүүдэд дээрх хоёр салбарынхан л жагсаал, цуглаан ажил хаялт зарлаж байлаа. Ард түмэн сүүлдээ ар араасаа хөвөрсөн жагсаал цуглааныг улс төржилт хэмээн ойлгож хэн нэгэн албан тушаалд хүрэхийн тулд бусдыг турхирч байгаагаар тайлбарлаж, хэнийх нь зөв, бурууг ч ялгахаа больсон.

Хамгийн гол нь нэг нь эрдэнэт хүний амь насыг хариуцдаг бол нөгөө нь бидний ирээдүй болсон залуусын боловсролыг залуурддаг, эх орон, тусгаар тогтнол, улсынхаа хөгжлийн төлөө зүтгэх шинэ цагын боловсон хүчинг бэлтгэх салбар. Ийм хоёр чухал салбарыг улстөржүүлэх, тэнд ажиллахаар томилогдсон дарга, захирлууд нь аль нэг улстөрийн хүчний утсан хүүхэлдэй, пялдага нөхөр байгаа нь өнөөгийн гажуудлын эх үүсвэр болсоор ирлээ. Монгол Улсад анагаах ухааны шинжлэх ухаан хөгжихөд бүхий л сэтгэл оюун, амьдрал, залуу насаа зориулсан эрдэмтэн мэргэд энэ салбарыг улс төржүүлсэнээр хохирогч нь төрд орхигдсон ард түмний эрүүл мэндийн асуудал болж хувираад буйг олон удаа онцлож ярьсан байдаг. Гэтэл аль нэг сонгуулийн үр дүнгээс хамаарч засаг бүрдэх үйл явцтай зэрэгцээд бүх шатны албан тушаалтанг солих тухай, хэн гэдэг этгээд оронд нь томилогдох тухай мессеж хэдийн нийгэмд цацагдаж, явах нь тодорхой болсон алба хаагч нар тухайн байгууллагынхаа төсвийг хэрхэн юунд шингээж, зарцуулж дуусгаад, хасах баланстайгаар хүлээлгэн өгөхөө бодоод хүлээн суух болж. Үүнтэй зэрэгцээд эрүүл мэндийн салбар бужигнаж гарна.

-Та таван яамыг улс төрийн нөлөөллөөс ангид байх хуулийн төсөл боловсруулсан тухайгаа ярьж боловсролын тогтолцооны талаар ярилцлага өгсөн. Харин энэ удаад эрүүл мэндийн салбарыг яаж ангид байлгах тухайгаа өгүүлээч.

-Хил хязгааргүй эх орон гэж бас байна аа, Төр нь бас гадны мэдэлд шахуу, Мөнгөтэй нэгэн бүгдийн дарж байдаг эх орон байх юм. Үүнийг Төрд Орхигдсон ард түмэн бид л өөрчилж чадна. Нийгмийг бүхэлд нь сахилга хариуцлагатай болгох бодлогыг бид зайлшгүй боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж харагдаж байна. Зах зээлд эрүүл мэндийн байгууллага бие даан хөгжих эрх зүйн орчинг баталгаажуулах эрүүл мэндийн тогтолцоонд цоо шинэ өөрчлөлтийг хийж чадах хууийн төслийн боловсруулсан байгаа.

Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн цогц төсөл санаачлан боловсруулснаар төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлахгүйгээр одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж, үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын сацуу эмнэлгийн санхүү нөөцийг үр ашигтай ашиглах, удирдлагын арга барилыг хөхүилэн дэмжих, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулахын тулд эмнэлэг нь хувь, төрийн мэдлийн байхаасаа үл хамаарч гагцхүү хамгийн сайн үйлчилгээ үзүүлж чадаж байвал санхүүжилт авах боломж нээгдэх эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү боловсронгуй болгох эрх зүйн орчинг баталгаажуулахад чиглэсэн хуулийн төслийг ерөнхийдөө боловсруулсан юм.

Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах, аль нэг ялсан намын бялууны хэсэг биш, хэн нэг томилогдсон сайдын хань хамсаатан, намын нөхөр, нууц амраг, мэдлэг боловсролгүй цүнх баригч нарын мөнгө босгох салбар биш байлгахын тулд төрийн өмчит эмнэлгүүдээ хувьчлахгүйгээр яаж үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгох боломжтой, эмнэлгийн нөөцийг хэрхэн үр ашигтай ашиглах, мөн менежмэнт удирдлагын арга барилыг нарийн заах, эмнэлэгийн байгууллага ард иргэдэд хэрэгцээтэй тусламж үйлчилгээг хэрхэн хүртээмжтэй чанартай хүргэдэг болгох, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэгсэл худалдан авдаг болгох, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 40 гаруй мянган ажилчид ажлын хүндийг үүрдэг хэрнээ хамгийн бага цалин авдаг, нийгмийн баталгаа нь хангагдаагүй байдлыг халах зорилготой юм.

-Ярилцсанд баярлалаа.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн