Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим нэг шийдвэрийн талаар Н.Энхболд сайд мэдээлэл хийлээ. Монгол Улс өнөөдрийг хүртэл 179 иргэнийг тусгаарлан шинжилгээ, ажиглалт хийсэн бөгөөд коронавирусын халдварлалт илрээгүй байна.
Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг энэ хугацаанд судалгаа хийсэн бөгөөд Коронавирус зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлтийг засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэн 2020 оны хоёрдугаар сарын 14-өөс эхэлсэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын /хагас/ зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан байна.
Б.ИРЭЭДҮЙ