Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгав
2020-02-19 10:03

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс эхний асуудлуудаа хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна.
Засгийн газар өмнө нь 2020 оны 02 сарын 27-ны өдрөөс 03 сарын 2-ны өдрийг хүртэл сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байсан билээ. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаараа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгасан байна.
Б.ИРЭЭДҮЙ