Өнөөдөр тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой болон Салхитын мөнгөний ордын асуудлаар арилжааны банкуудын төлөөлөл, “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагуудтай УИХ-ын дарга Г.Занданшатар уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар:  Тэтгэврийн зээлийг тэглэх ажил амжилттай хэрэгжиж байна. Энэ бол 418 мянган тэтгэвэр авагчтай холбоотой томоохон ажил. Цагаан сарын өмнө энэ асуудлыг дуусгаж нэг тийш нь болгоно. Тэтгэврийн зээлийг тэглэх бонд гарсан. Цагаан сарын өмнө бүх ажил явагдана. Хоёрдугаар сард тэтгэврийн зээлийг суутгалгүй олгосон гэдэг нь зээлтэй иргэдийн зээл төлөгдсөн гэсэн үг.

16 хувийн хүүтэй зээл олгогддог байсныг зургаан хувийн хүүтэй бондоор солигдож байгаа учраас хүүгийн зөрүү гарч байгаа. Банкуудын хувьд энэ бол ашигтай зүйл биш. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд аль аль талдаа алдагдалгүй санал дэвшүүлж байгаа арилжааны банкуудад талархаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар банкуудын төлөөлөлтэй уулзлаа-н зурган илэрц

Монголбанкгы Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:  Зургаан сая хүртэл төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсан. Банкны системийн зээлийн багцад тэтгэврийн зээл багагүй хувийг эзэлдэг. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Монголбанк энэ асуудалд оролцож, хүндрэлтэй биш замаар шийдэх зохицуулалт хийж байгаа.

“Эрдэнэс Монгол” компаниас гаргах бондыг зээл болгохтой холбоотой тооцоо судалгааг хийж байгаа. Зургаан хувийн хүүтэй таван жилийн хугацаатай энэ бондын ашиг, алдагдлын зөрүү гарах бол яаж явах уу гэдгийг судалсан. Бонд гараад банкны бланс дээр байгаа тэтгэврийн зээлээр солигдохоор болж байна.

Монголбанкнаас тэтгэврийн зээлийг зогсоосон байсан. Хуульд зургаан сар хүртэл тэтгэврийн зээл олгоно гэж заасан. Цаашид тэтгэврийн зээлийг банкны нэг бүтээгдэхүүн байлгах уу үгүй юу гэдэг дээр шийдвэр гаргах ёстой. Монголбанкны зүгээс зээл гэдгээр биш тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр хүүгүй, шимтгэлтэй гурван сар хүртэл хугацаагаар олгож болно гэж үзэж байгаа.

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү:  “Эрдэнэс Монгол” компани 100 хувь төрийн мэдлийнх. “Эрдэнэс” бонд буюу үнэт цаас маань гарсан. Одоо арилжааны банкуудтай 695 тэрбум төгрөгийн гэрээ хийснээр тэтгэврийн зээл тэглэгдэнэ.

By updown

One thought on “УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар банкуудын төлөөлөлтэй уулзлаа”
  1. 3 сарын зээл байхдаа яах бэ банк арай бишээ өч төчнөөн жил ахмадын тэтгэврийн хүүгээр явж ирчихээд 3 сар олгоод байхдаа яах бэ дээ хуульд заасан 6 сараар нь зээлийг нь олгохгүй юу аманд ч үгүй хамарт ч үгүй мөнгөөр хөгшид яаж амьдраг гээд байгаа юм бэ 3 сарыг эсэргүүцэж байна 6 сараар нь зээлийн өг

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн