Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ-ын удирдлагууд өнөөдөр аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын жуулчдад үзүүлэх үзүүлбэрийг нэмэгдүүлэх зорилгоор тэднийг “Монгол хурим ёслол”-ын үйл ажиллагаа, хуримлах ёс заншилтай танилцах боломжийг нээж гэрлэх ёслолын ордонг хотын аяллын маршрутад оруулахаар боллоо.
Хуримлах ёс заншлыг сурталчлан таниулах зорилгоор гадаад жуулчдын гэрлэх ёслолыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.