2020 оны Токиогийн Олимп, Паралимпийг зохион байгуулах хорооноос ирэх наадмын уриаг сонголоо.

Олимпийн наадмын уриа нь United by emotion буюу “Нэгэн сэтгэлээр нэгдэгдсэд” гэсэн үг юм байна. “Тун дуахгүй бүх дэлхийн хүмүүс наадамтай холбоотой сэтгэл мэдрэмжээ хуваалцахыг хүсэх үе ирнэ. “Токио-2020”-ийн зохион байгуулах хорооноос наадмыг амжилттай явуулахын тулд энэ уриаг ашиглахаар шийдлээ” гэж зохион байгуулагчид тэмдэглэжээ.

Түүнчлэн зохион байгуулах хорооноос уриатай хамт Японы теннисчин Наоми Осакагийн тоглосон бичлэгийг цацсан аж.

Токиогийн олимп долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд үргэлжилнэ. Харин Паралимпийн наадам наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-нд болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн