Хятадын Хубэй мужид өчигдөр шинээр коронавирусийн халдвар авсан 1807 тохиолдол бүртгэгдэж, 93 өвчтөн нас барсан талаар албаныхан (2020.02.18) өглөө мэдээлжээ. Ням гаригт тоон мэдээ 1933/100-тай байсан юм.
Шинэ долоо хоногийн эхний өдөр халдварын шинэ тохиолдол болон нас барсан хүний тоо хоёул буурчээ: Коронавирусийн голомт Ухань хотод өчигдөр халдварын 1600 тохиолдол, 72 эндэгдэл бүртгэгдсэн байна. Дэлхий даяар шинэ коронавирусийн халдварын тоо 73348, нас барсан өвчтөний тоо 1868, халдварын дараа эргэж эдгэсэн хүний тоо 10615-аар тоологдож байна.
Коронавирусийн гамшигтай холбоотойгоор жил бүрийн гуравдугаар сард хуралддаг Хятадын хууль тогтоох дээд байгууллагын чуулган хойшилж байгааг Шиньхуа агентлаг өчигдөр мэдээлжээ.
Эх сурвалж: South China Morning Post