Нийслэлийн Боловсролын газрын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өргөтгөсөн байдлаар зохион байгууллаа.
Хуралдааны эхэнд Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг өмнөх шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд 5 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн, 85 хувийн биелэлттэй байна.
Мөн “Covid-19” вирусын талаарх цагийн үеийн байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчлөл болон коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлд гарч байгаа шийдвэрүүд, Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын биелэлтийн талаар танилцууллаа.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг зарим удирдлагуудаас тодруулж, шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг даалгаварыг өглөө.
* Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу Теле хичээл зааж байгаатай холбогдуулан нэмэлтээр “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёл”-ыг түгээх чиглэлээр хэрэгжиж байсан “Хотын соёл” мэдээллийн цаг арга хэмжээг 9 сэдэв тус бүрээр 12 минутын контент болгон боловсруулж, олон нийтийн сүлжээ ашиглан нийтэд мэдээлэх;
* Амны хаалт гадуур хүрэлцээ муутай байна. Тиймээс байгууллагад үйлчилгээ авахаар ирж байгаа иргэдийг амны хаалттай үйлчлүүлэхийг шаардах, гарын доорх материалуудыг ашиглаж нэг удаагийн амны хаалт хийж иргэдэд хэрэглүүлэх;
* Байгууллага дотор ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг сайжруулах, албан байгууллагын ажилтнууд албан тасалгаандаа цэвэрлэгээ ариутгал тогтмол хийх, ялангуяа ширээ, шалавч, хаалганы бариул зэргийг сайтар цэвэрлэх;
Хуралдааны төгсгөлд хэлтсийн дарга удирдлагууд, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нарт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед илүү хариуцлагатай ажиллахыг мөн үүрэг болголоо.