NASA олон улсын сансрын станцаас авсан мөнгөлөг үүлсийн зургийг дэлгэжээ. Инстаграмд байршуулсан уг зургийн тайлбарт “Сансрын хязгаараас ирсэн ил захидал” гэж бичсэн байна.
Ийм цахилгаан шиг өнгөт үүлс нар зөвхөн дэлхийн цаагуур орж, гэрэлтүүлэх үед л харагддаг аж. Уг зургийг Номхон далайн өмнөд хэсгээс 433 км-ийн дээгүүрх өндрөөс авсан гэнэ. Мөнгөлөг үүлс буюу шөнийн гэрэлтдэг үүлс бол манай гарагийн агаар мандлын хамгийн өндөр хэсэг юм.
Эх сурвалж: iz.ru
Э.МАРТ