Хувьцаа зэмшигч нь нас барсан тохолдолд 1072 хувьцааны ногдол ашгийг гэр бүлд нь олгоно

1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах шийдвэр гарч буйтай холбоотойгоор хувьцаа эзэмшигч иргэн нас барсан бол гэр бүлийн гишүүд нь ногдол ашгийг нь авч болох уу гэдэг асуултыг тавих иргэд байна.

Тэгвэл нас барсан иргэний ар гэр, үр хүүхэд нь нас барсны бүртгэлд орсныг нь баталгаажуулсан бичиг болон өөрөө хүүхэд нь мөн гэдгээ баталгаажуулсан баримт бичгээ авчирч, өргөдөл гаргах ёстой аж. Тэгсэн тохиолдолд хувьцаа автоматаар өргөдөл гаргасан иргэнд шилжих аж. Түүнчлэн хувьцаа тухайн иргэний нэр дээр бүртгэгдсэн тохиолдолд ногдол ашиг авахад асуудал гарахгүй гэсэн үг юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн