НӨАТ: 30 саяын супер азтан тодорлоо

2020-02-17 08:30
sugalaa

 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 02 дугаар сарын 16-ны өдөр  журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны 02 дугаар сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 27,974,634 баримт хамрагдсанаас:

5 сая төгрөгийн 1

3 сая төгрөгийн 21

1 сая төгрөгийн 232

100 мянган төгрөгийн 2500

30 мянган төгрөгийн 25084 баримт тохиролд таарч, нийт 27,838 иргэн азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 31449394.

Супер азтан тодорлоо. Супер сугалааны дугаар 32333518