Бермудын гурвалжинд онгоц алга болжээ

2017-05-17 22:551min0
birmud

АНУ-ын Эргийн хамгаалалтаас Бермудын гурвалжин орчимд даваа гарагт MU-2B загварын жижиг онгоц алга болсон талаар мэдээллээ. Онгоц Пуэрто-Рикогоос Флорида руу нисч явсан бөгөөд даваа гарагийн өглөөний 11 цагт хөөрөөд өдрийн 14 цагийн үед сураг тасарчээ. Радарын дэлгэцнээс алга болох үедээ Багамын арлуудаас 60 км-т, 7000 метр орчмын өндөр явсан аж. Онгоцонд Нью-Йоркийн хоёр иргэн дөрөв, 10 насны хоёр хүүхэдтэй байжээ.

Э.ЗАЯА

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй