Чернобылийн АЦС-ын цөмийн реактороос хамгийн хүчтэй цацрагийг ч тайвнаар тэсч гарах чадвартай мөөг илэрчээ. 1991 онд реакторын хананаас гамма туяа ихтэй хар мөөг олдсон юм. Эрдэмтэд үүнийг хараад маш их гайхжээ. Тэгээд энэ организм яаж тэсч гарч байгааг тогтоох гэж оролдсон байна.
Тэгтэл энэ мөөг нь цацраг идэвхт бодисоос айхгүйгээр барахгүй хооллодог болох нь тогтоогджээ. Энэ бүгд бидний арьсыг наранд борлуулдаг меланин хэмээх пигменттэйгээс болдог аж. Энэ пигмент мөөгийг хортой туяаг хэвийнээр залгиж, химийн энерги болгон хувиргадаг гэнэ.
Бор арьстай хүмүүс меланин бараг зэрэг их байдаг. Меланин нь гэрлийг залгиж, хэт ягаан туяаг сарниулдаг. Мөөгөнд ч энэ пигмент ижилхэн үйлчилж, энэ ургамал фотосинтензийн замаар эрчим хүч авахын тулд хлорофил ашиглаж байгаа нь илэрчээ.
Чернобылийн мөөгний талаар илүү ихийг мэдэж авахын тулд реактив хөдөлгөөний лабораторийн судлаачид энэ бүсээс цуглуулсан найман төрлийг мөөгийг 2016 онд Олон улсын сансрын станцад илгээсэн аж. Олон улсын сансрын станц дээрх цацрагийн хэмжээ дэлхийнхээс 40-80 дахин их байдаг. Одоогоор энэ туршилтын үр дүн тодорхойгүй байна. Гэхдээ эрдэмтэд мөөгний энэ чадвар хүмүүсийг ионон туяаны үйлчлэлээс хамгаалах хэрэгсэл бүтээхэд тусалж магадгүй гэж үзэж байгаа юм.