Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт найман хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарлагдан, хянагдаж байна. Шинжилгээний хариуг хүлээж байгаа. Ухань хотоос ирсэн 31 оюутныг давтан шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй.
Ухань хотод байхдаа нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 1-нийг хүртэл Хятад улсын эмч нарт хянагдаж байгаад ирсэн эдгээр оюутны 14 хоног нь маргааш дуусах учир эмч нар хуралдан, маргааш эмнэлгээс гаргахаар шийдсэн.
Хоёр удаагийн лабораторийн шинжилгээнд хамрагдаж, сөрөг гарсан, өдөр бүр эмчийн хяналтад байхад ямар нэг зовуурь илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлээ.