НийгэмОнцлох мэдээЭдийн засаг

МҮХАҮТ бизнес эрхлэгчдээ эрсдэлд оруулахгүй байх шийдвэрийг гаргалаа

Монгол Улсын урд хөрш болох БНХАУ-ын Ухань хотоос гарсан шинэ коронавирусын /COVID-2019/ тархалт дэлхийн улс орнуудыг түгшээж, бүгд л тодорхой арга хэмжээг авсаар байна. ДЭМБ Монгол Улсын халдвар авах өндөр эрсдэлтэй улсаар зарлаад буй. Тиймээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээнүүдийг төр засгийн зүгээс авч, холбогдох байгууллагууд эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээллийг иргэдэд цагг алдалгүй өгч, зөвлөгөө зөвлөмж хүргүүлж, иргэд ч дор бүрнээ хичээж байна.

COVID-2019 Коронавирусийн тархалтаас үүдэлтэй хорио цээрийн энэхүү онцгой нөхцөлд МҮХАҮТ нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хураамжийн үнийг чөлөөлж, зөвхөн судалгааны хөлсийг авахаар шийдвэрлэжээ. Энэ нь ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилэх юм байна.

272caa_84719255_2426333570804406_51961515074387968_o_x974 МҮХАҮТ бизнес эрхлэгчдээ эрсдэлд оруулахгүй байх шийдвэрийг гаргалаа

Учир нь нийгэмд үүсээд буй энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан бизнес эрхлэгчдэд багагүй хохирол үүсэж, гэрээний үүргээ биелүүлж чадахгүй эрсдэлд орох өндөр магадлалтай байгаа тул бизнес эрхлэгчид МҮХАҮТ-д хандан Давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлуулж, бизнесээ хамгаалах боломжтой аж.

Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гэдэг нь өөрөөс хамаараагүй нөхцөл байдлын улмаас гэрээгээ зөрчих, нэмэлт торгууль, хүү, алданги төлөх зэрэг тооцоолоогүй эрсдлээс хамгаалдаг, дэлхийн олон оронд хүчинтэй эрх зүйн баримт бичиг юм байна.

Уг гэрчилгээ нь ердийн нөхцөлд 550 мянга, яаралтай буюу долоо хоногт гаргуулахад нэг сая төгрөг байдаг бол гуравдугаар сарын 2-ныг хүртэл компаниуд зөвхөн баримт материал судалгааны ажлын хөлс болон 100,000 төгрөгийг төлөөд авах боломжтой ажээ.

Ямартай ч МҮХАҮТ-ынхан эрсдэлтэй нөхцөл байдлыг зүгээр хараад суусангүй, тодорхой арга хэмжээ авч, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг хамгаалахаар “ажиллаж” эхлээд байна.

Н.БАТАА

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close