Хятадын эрүүл мэндийн үндэсний комисс Хятадын эмнэлгүүдэд нас барсан эхний өвчтөнүүдийн хүйс, насны бүрэлдэхүүнд дүн шинжилгээ хийгээд коронавирусээр насбарсан хүмүүсийн гуравны хоёр нь эрчүүд болохыг тогтоожээ. Оросын мэргэжилтнүүдийг үүнийг эрчүүд тамхи их татдаг болохоор уушгинд нь вирус амархан өсөж, хатгалгаа үүсдэг гэсэн таамаглал дэвшүүлж байна. Үүнээс гадна эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол хүнд өвчлөх хандлагатай байдаг.
Тэгвэл зарим нь Хятад эрчүүд эмэгтэйчүүдээ бодвол нийгмийн идэвх илүү өндөр болохоор хамгийн их халдвар авч байна гэж үзсэн байна. Хятад эрчүүд бие биетэйгаа гар их барьж мэндчилдэг.
Юутай ч Оросын ЭМЯ-ны мэдээллээс үзвэл энэ вирусийн халдварыг 35-50 насны эрчүүд арьс өнгө, нийгмийн байдал зэргээсээ үл хамааран авах аюул өндөр болохыг зарласан. Харин хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд бараг халддаггүй байна.
Эх сурвалж:https://lenta.ru/
2 comments
Үүнийг уншсан хүүхнүүд гадуур шоудалгүй яахав.
Өнөөдөр Валeнтиндаж бгаа хүмүүс гялс жирэмсэлвэл.халдвар хвахгүйм бноо