2020-02-13 09:271min01

Япон Улсаас дахин 1000 ширхэг коронавирусийн халдварын оношлуур ирлээ

dailyinfos_20200207-1581062995.8177_medium

Коронавирусийн халдварын 100 гаруй сэжигтэй тохиолдол манай улсад бүртгэгдээд байгаа билээ. Иймд уг вирусийг оношлох оношлуур зайлшгүй шаардлагатай байна. Тэгвэл өчигдөр Япон Улсаас дахин 1000 ширхэг оношлуур ирлээ.

Өмнө нь Японы Халдварт өвчний үндэсний хүрээлэнгээс 200 оношлуур ирсэн бөгөөд тэдгээр оношлуураас ердөө 30 гаруй оношлуур үлдээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад 3000 оношлуур илгээх бөгөөд уг оношлуур энэ долоо хоногт багтан ирнэ гэж холбогдох албаныхан мэдээллээ.

Мөн Японы Халдварт өвчний үндэсний хүрээлэн манайд илэрсэн коронавирусийн сэжигтэй тохиолдлын шинжилгээг давхар хянаж буй гэнэ.