БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор өчигдөр Ерөнхийлөгч Цагаан сар тэмдэглэхгүй байх зарлиг гаргаж, үзэсгэлэн худалдааг зогсоох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Гэвч хүмүүс Зах, худалдааны төвүүдийг хаах нь гэх ойлголтыг авч, сандарч эхлээд буй.
Тиймээс албаны хүмүүсийн зүгээс зах худалдааны төвүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд харин Цагаан сарын баярт зөриулагдан гарч байсан үзэсгэлэн худалдаануудыг зогсоох, гандан хийдүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргаад байгааг хэлсэн юм.
Тиймээс иргэд зах худалдааны төвүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх учраас тайван байж болох нь ээ.
Б.Ирээдүй