Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин танилцуулах үеэр “Шинэ коронавирусийн тархалтын оргил үе Цагаан сарын үеэр байж болзошгүй гэсэн урьдчилсан тандалтыг эрдэмтэд хэлж байна. Одоо цаашдын үйл явцаа л харна.
Хэрвээ байдал амаргүй байвал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг гуравдугаар сарын 2-ноос цаашаа сунгаж магадгүй. Өнөөдрийн байдлаар энэ асуудлаар шийдвэрлэхэд эрт байгаа учир байдлыг ажиглъя” гэж хэллээ.