Засгийн газар НҮБ-тай хамтран “Малчдын нийгмийн даатгалыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Хөдөлмөр нийгэм хамгааллын яаманд өнөөдөр энэ талаар мэдээлэв.
Хоёр жилийн турш хэрэгжих, 1.9 сая ам.долларын санхүүжилттэй, малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэх, нийгмийн хамгааллын үндэсний тогтолцоонд цочролд хариу арга хэмжээ авах үндэсний чадавхийг бэхжүүлэх нь энэ төслийн гол зорилго.
Төслийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нарын албаны хүмүүс, МАОЭНХ, МҮЭ-ийн холбооны төлөөлөл оролцлоо.