Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд хэрэглэгчдэд зөвлөмж хүргүүллээ.
1. Хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авахдаа бүтээгдэхүүний гадна шинж байдал, гарал, үүсэл баталгаажилт, хаяг шошго, хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч, сонголтоо зөв хийх, хэрэглэх;
2. Гудамж талбайд ил задгай болон суудлын автомашин дээрээс гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээнд хамрагдаагүй, чанар аюулгүйн баталгаажилтгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хоол хүнснээс шалтгаалах хордлого, хордлогот халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
3. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд нь ажилтан, үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, гар угаах, ариутгах бүрэн нөхцөлөөр хангаж өгөх, гар угаах санамжийг байршуулах;
4. Ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг өдөрт 2-оос доошгүй удаа удаа цэвэрлэж, угааж, халдваргүйжүүлж байх;
5. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу үйлчилгээний ажилтнууд амны хаалтыг тогтмол зөв зүүж хэвших;
6. Ажилтнууд гараа бохирдох бүрд угааж, халдваргүйжүүлж байх;
7. Худалдаа, үйлчилгээний зааланд үйлчлүүлэгчдэд зориулж амны хаалттай үйлчлүүлэх талаар болон шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг байршуулах;
8. Амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүнтэй харьцах үед хамгаалах бээлий, хормогч амны хаалт хэрэглэх, бохирдсонгараа нүд, хамар, аманд хүргэхгүйгээр угааж, халдваргүйтгэх;
9. Ажлын дараа хамгаалах хэрэгслийг тайлж, зөвхөн ажлын байранд угаах, ажил олгогч ажлын байранд угаах бүрэн нөхцөлийг нь бүрдүүлэх;
10. Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 4.4.3-д заасны дагуу байгууллагын гадна орчны 50 м хүртэлх газрын хог хаягдал, цас мөсийг тогтмол цэвэрлэх;
11. Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4-д заасны дагуу хог хаягдлаа төрөлжүүлэн зориулалтын саванд цуглуулж, тухай бүр зайлуулах;
12. Халуурч, ханиалгасан болон халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн ажилчдыг ажлын байранд нэвтрүүлэхгүйгээр, хөдөлмөр зохицуулалт хийж чөлөө олгон, эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхийг зөвлөх.
13. Зөрчлийн мэдээллийг НМХГ-ын 24 цагаар ажилладаг шуурхай дуудлагын утас 70128012 дугаарын утсанд мэдээлэл өгөхийг зөвлөлөө.
НМХГ